Дулааны цахилгаан станц ашиглалтад орохгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 13:05:43

Булган аймагт дулааны цахилгаан станц баригдаж байгаа. Нутгийн удирдлагууд энэ онд шинэ станцаар аймгийн төвөө халаана гэсэн төлөвлөгөөтэй байсан боловч амжихгүй гэдгээ мэдэгдлээ.

Булган мээж ХХК –ийн 6 уурын зуух хуучин янзаараа үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Саяхан өвөлжилтийн бэлтгэл болгож уурын зуухны хуучирч муудсан 3 тогоог системийн насосын хамт шинэчлэн солилоо. Тиймээс энэ өвлийг дажгүй давчих байх аа гэсэн мэдээллийг Булган мээж ХХК – ы дарга П.Нөхөрлөлбаяр мэдээллээ.

П.Батням


                                              

Related news
Comments