18700 тн нүүрсний гэрээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 13:10:12

Булган аймаг энэ өвлийн нүүрсний гэрээгээ хийлээ.

Сайхан сумын Эрээний уурхайн “Илчит металл”ХХК –тай 18700 тн нүүрсний гэрээг халаалтын улиралд авахаар болж эхний таталтуудаа хийж эхлээд байна. Нүүрсний хувьд чанартай, шаталт сайтай гэж үзэж байна.

Өнгөрсөн өвөл Булган аймаг 16000 тн нүүрсээр өвөлжсөн. Энэ онд шинэ обьект, барилга байшин нэмэгдсэн тул ийнхүү нүүрсний хэмжээгээ ихэсгэлээ. “Илчит металл” ХХК нь 47650 төгрөгөөр нүүрсээ зарж борлуулах гэрээ хийсэн бөгөөд нийт 700 орчим сая төгрөгөөр Булган аймаг дулаан өвөлжих нь ээ. Тус компани өнгөрсөн оныхоос тонн тутамд 6500 төгрөгөөр нэмлээ. Үүнийг газрын хөрснөөс гүн ухаж нүүрсээ авч байгаатай холбон тайлбарласан байна.

П.Батням
                                           

Related news
Comments