“Ясир Догу”-гаас Д.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-06 09:25:51

Туркийн алдарт бөх Ясир Догугийн нэрэмжит 44 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээний 57 кг-д хүч үзсэн ОУХМ Д.Цогтбаатар мөнгөн медалийн эзэн болов.

Турк улсын Стамбул хотноо “Ahmet Cömert Sports Hall” спортын ордонд эхэлсэн уг тэмцээний эхний өдөр буюу баасан гарагт эмэгтэй 48, 58, 69 кг, эрэгтэй 57, 70 кг жингийн барилдаан болов.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д ”Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Д.Цогтбаатар эхний хоёр тойрогт ялалт байгуулж мөнгөн медалийн төлөө Киргизийн бөх С.Надырбек Улугтэй барилдахдаа 3:10 оноогоор хожигдож байгаад оноогоо нөхөн 15:11 оноогоор хожиж аваргын төлөө Туркийн бөх Сулейман Атилатай өрсөлдөж ялагджээ. Энэ жинд “Гацуурт-Олимп” клубын бөх, ОУХМ С.Батболд барилдаж хожигдсон байна. Өнөөдөр эрэгтэй 61, 74, 125 кг жингийн барилдаан болох бөгөөд манай бөх 5 бөх дэвжээнд гарч барилдана.

Ясир Догу Гуче /1915-1961/ нь Туркийн чөлөөт бөхийн дэгийг үндэслэгч, олимпийн хошой аварга /1948 он /Лондон/, 1952 он /Хельсинк/, дэлхийн аварга /1951 он, /Финланд/, Европын 3 удаагийн аварга /1946, 1949, 1951 он/ бөх байжээ. Тэрбээр 1951 оноос Туркийн чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажилласан юм.

1972 оноос түүний нэрэмжит олон улсын тэмцээнийг зохиож байгаа бөгөөд манай бөхчүүд 1991 онд анх оролцож 48 кг-д Азийн аварга, ОУХМ Ч.Батбадрал түрүүлж, монгол бөхчүүдээс анхны алтан медалийн эзэн болж байв.

Д.Өлзий

Related news