Тайваньд газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 108 болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-02-13 14:47:01

ТАЙПЕЙ. /Xinhua/. Тайванийн өмнөд нутгийн Тайнан хотод хоёрдугаар сарын 6-нд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо өнөөдрийн байдлаар 108 хүрээд байгаа бөгөөд 9 хүн сураггүй байна.

Газар хөдлөлт болсноос хэдэн секундын дараа 16 давхар “Вэйгуан Жинлон” барилга нурж, 106 хүн амиа алджээ. Үүнээс гадна, тус барилгаас 281 хүнийг аварсан боловч өдийг хүртэл 9 хүн сураггүй хэвээр байна.

БНХАУ-ын билгийн тооллын шинэ жилийн баяр болохоос 2 өдрийн өмнө буюу энэ сарын 6-нд Тайванийн өмнөд нутагт 6.7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд тухайн үед “Вэйгуан Жинлон” барилгад 380 орчим хүн байжээ.

Д.Нямтулга

Related news