Шилдэг шатарчид улсын аваргын төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-15 15:25:54

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохион байгуулж буй шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт маргааш эхэлнэ.

Энэ удаагийн тэмцээн Завхан аймагт болох бөгөөд тэмцээнд хагас шигшээ тоглолтоос шалгарсан шилдэг 10 шатарчин болон 2015 оны улсын аварга, чансаагаар тэргүүлэгчид нэмэгдсэн. Улсын аваргад оролцох шатарчдын хувьд Завхан аймгийг зорьжээ. Тэмцээний аваргууд энэ сарын 24-нд тодорно.
Ингээд УАШТ-ий шигшээ тэмцээнд өрсөлдөх шилдэг 12 шатарчдыг танилцуулахад:
/Цагаан толгойн үсгийн дарааллаар./
Эрэгтэй:                             
    Н.Баттулга (ОУМ, Орхон, Хангарьд)
    Э.Баасансүрэн (ОУШХ-ны мастер, Чингэлтэй -ЦН)
    Ц.Батчулуун (Их мастер, “Алдар” спорт хороо)
    С.Билгүүн (ОУШХ-ны мастер, “Сүлд” спорт хороо)
    Э.Болдоо (ОУШХ-ны дэд мастер, БЗД, Хан-Алтай)
    Б.Галмандах (спортын мастер, СБД, “Монгени” клуб)
    С.Ган-Од (ОУШХ-ны мастер, Завхан, Зууны шатар)
    М.Гүнбаяр (ОУШХ-ны мастер, Чингэлтэй-ЦН
    Б.Гүндаваа (Их мастер, “Шунхлай” групп, Шигшээ баг)
    Г.Мөнхгал (ОУМ, Өвөрхангай аймаг)
    Б.Хатанбаатар (Их мастер, БГД)
    Э.Энхнар (ОУШХ-ны мастер, Сүхбаатар аймаг)
Эмэгтэй:
    Б.Аминаа (Хан-Хөхий)
    Б.Ану (ОУШХ-ны мастер, Өмнөговь, МУИС)
    Б.Анхчимэг (ОУМ, “Абико” ХХК)
    Т.Батчимэг (Эмэгтэй их мастер, эрэгтэй ОУМ, “Сүлд”, ҮШБ, Мончесс)
    У.Лхамсүрэн (ОУМ, БГД, Хан-Алтай)
    Б.Мөнгөнзул (ОУШХ-ны мастер, Орхон аймаг, “Хангарьд” клуб)
    Б.Мөнгөнтуул (Эмэгтэй их мастер, эрэгтэй ОУМ, “Алдар” спорт)
    Т.Мөнхзул (спортын мастер, Завхан, Монгени)
    Б.Отгонсувд (спортын дэд мастер, СХД)
    Ц.Сайханчимэг (спортын мастер, “Ихэр бэрс” клуб)
    Ү.Үүрийнтуяа (спортын мастер, БЗД, Хан-Алтай)
    Д.Янжиндулам (ОУМ, “Алдар” спорт хороо) тус тус өрсөлдөнө.
Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд энэ сарын 24-ний өдөр тодорно.

Д.Өлзий

 

Related news