Матад сумынханд тусламж гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-20 10:58:20

Дорнод аймгийн Матад суманд хаваржилт хүндэрч байна. Зуд турхантай байгаа энэ үед нутгийн зон олон тус сумын иргэдэд тусламжийн гараа сунгаж эхэллээ.

Аймгийн Политехник Коллежийн захиргаа,багш ажилчид,оюутан суралцагчдын зүгээс хоёр сая гаруй төгрөгийн үнэ бүхий эд материалын тусламжийг сургуулийн төлөөлөл сумын удирдлагуудад өчигдөр хүлээлгэн өгчээ. 

Б.Туяа

Related news