Harvoni эмийг дөрвөн хүн захиалаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙЭлэгний С вирусийг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна. Иргэд нарийн мэргэжлийн эмчид хандаж шаардлагатай шинжилгээг өгснөөр элэгний С вирусыг устгах Harvoni эмийг захиалан авах боломжтой юм. Уг эмийн нэг курс эмчилгээний үнэ нь 1200 ам.доллар учраас хүссэн бүхэн авах боломжгүй байна.
Өвөрхангай аймагт элэгний В, С вирусийн өвчлөлтэй 450 гаруй хүн байгаагаас уг эмийг ердөө дөрвөн хүн захиалаад байгаа аж. Элэгний өвчлөлийн найман төрлийн шинжилгээг аймгийн БОЭТ-д авч байгаа ба үлдсэн бусад шинжилгээг Улаанбаатар хотод өгнө. Үүнд 500-аас дээш мянган төгрөг зарцуулагдах бөгөөд элэгний вирусээ бүрэн арилгахын тулд багагүй мөнгө шаардагдах юм. Гэвч уг өвчлөл хүндэрвэл үүнээс их зардал гарах болно гэдгийг эмч нар сануулж байна.
БОЭТ-өөс элэгний өвчтэй иргэдийгС вирусд нэрвэгдсэн, заавал авах шаардлагатай, элэгний өөрчлөлттэй боловч хүндрэл өгөөгүй, боломжтой бол тухайн эмийг авахыг зөвлөж байгаа гэнэ.
Өвөрхангай Б.Батчимэг