Хэдэн мянган цагаач, дүрвэгч Грект гацаад байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАФИН. /ВВС/. Македон афганчуудыг хил нэвтрүүлэхгүй болсны улмаас хэдэн мянган дүрвэгч, цагаач Афины ойролцоо, Грекийн хойд хилд гацаад байна.
5000 гаруй дүрвэгч, цагаач хилийн ойролцоо гацаад байгаа бөгөөд зарим нь хашааг давахаар оролджээ. 4000 гаруй цагаач, дүрвэгч Эгийн тэнгисийн арлуудаар дамжин Грекийн Пирей боомтод иржээ.
Сиричүүд, иракчуудыг л хил нэвтрүүлнэ гэсэн бусад орны шийдвэрийг Македон дагаж, өнгөрсөн ням гарагт ийм арга хэмжээ авсан боловч Грек уг шийдвэрийг эсэргүүцсэн байна.
2015 онд ЕХ-ноос орогнол хүссэн хүмүүсийн дийлэнх хувийг сири, афганчууд эзэлж байгааг албан ёсны мэдээллээр харуулжээ.
Өмнөд хилээрээ өдөрт орогнол хүссэн 80 хүнийг нэвтрүүлнэ гэж Австри хязгаар тогтоосноос гурав хоногийн дараа Македон афганчуудыг хил нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэр гаргажээ.
Д.Нямтулга