Цементний үйлдвэртэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 20:28:04

Баянхонгор аймгийн Засаг даргын 2012 -2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Баянхонгорын иргэн бүр хөдөлмөр эрхлэх сонголтоор хангагдаж, өндөр технологид суурилсан хувийн хэвшилд түшиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээг эрчимтэй хөгжүүлсэн, тогтвортой, мэдлэгт суурилсан эдийн засагтай жишиг аймаг болох” зорилт тавьсан байдаг.

Тус хөтөлбөрийн Үйлдвэржих бодлогын хүрээнд Орон нутгийн түүхий эдийн нөөцөд түшиглэсэн барилгын материалын жижиг дунд үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнийг  зах зээлд нийлүүлж байна.

Жилд 20 мянган тонноос доошгүй цемент үйлдвэрлэх хүчин чадалтай  үйлдвэр байгуулах ажлыг дэмжихээр тус хөтөлбөрт тусгасан бөгөөд 2014 онд Цементийн үйлдвэр байгуулахаар “Алтан тулгуур” ХХК 1.104.484.000 төгрөгийн төсөл ирүүлж, журмын дагуу аймгийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан Хөдөлмөрийн яаманд уламжилсан ч дэмжигдээгүй байна.

Баянхонгор аймагт цементийн үйлдвэр байгуулах зорилгоор судалгааны ажлыг шат дараатай хийснээр энэ жилээс Өвөрмонголын Өөртөө засах орны Альшаа аймгийн Эзнээ хошуутай хамтарч аймагтаа Цементийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна.

Б.Мөнхзул

Related news