Ираны “Лалын хувьсгалыг хамгаалах” корпусаас Сири дэх террористуудын түшиц газарт цохилт өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТЕГЕРАН. /Xinhua/. Сири дэх террорист этгээдүүдийн байрладаг түшиц газрыг онилон даваа гарагийн өглөө газар-газар ангиллын пуужингууд харвасан гэж Ираны “Лалын хувьсгалыг хамгаалах” корпусаас мэдээлэв.
Уг мэдээнд
тэмдэглэснээр, Сирийн зүүн нутгийн Евфрат голын ойролцоох нутгийг чиглүүлэн
харвасан пуужинд өртөж, олон тооны террорист этгээд амиа алдаж, шархадсан аж.
Пуужингийн уг
цохилтыг 24 иран иргэний аминд хүрч, олон арван хүнийг шархадуулсан Ираны баруун
өмнөд нутгийн Ахваз хотод үйлдсэн террорист халдлагын хариу болгож үйлдсэн юм байна.
Э.Хулан