“Revolution Chemnitz" нэртэй бүлэг байгуулсан этгээдүүдийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЕРЛИН. /BBC/. Германы зүүн нутгийн Хемниц хотод хэт барууны үзэлт босогчдын бүлэгт хамааралтай 20-31 насны 6 эрэгтэйг баривчилсан байна. Тэднийг “Revolution Chemnitz" гэх нэртэй бүлэг байгуулсан хэмээн буруутгаж байгаа ажээ.
Хууль сахиулагчдын мэдээлснээр, гэмт этгээдүүд нь гадаадын иргэд, улс төрчид болон төрийн өндөр албан тушаалтнууд руу халдахаар төлөвлөж байсан аж.
Энэ оны наймдугаар сард нэгэн герман эрэгтэй хоёр цагаач иргэний гарт амиа алдсан хэрэг гарснаас хойш Хемниц хотод хурцадмал байдал дэгдэж эхэлсэн юм.
“Өнгөрсөн сарын 14-нд баривчлагдсан этгээдүүдийн тав нь шилэн лонхнууд, ган хамгаалалттай бээлий болон цахилгаан бороохой ашиглан гадаадын оршин суугчид руу халдан гэмтээсэн байсныг олж тогтоосон” гэж цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлжээ.
Э.Хулан