Л.Пүрэвсүрэнд хүндэт өргөмжлөл гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-01 10:09:18

Монголын шатрын холбоо, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд хүндэт өргөмжлөл гардуулав.

Тус холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр хэлэхдээ, “Шатрын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд энэхүү шагналыг гардуулдаг. Гадаад хэргийн сайд  Л.Пүрэвсүрэнгийн шатрын спортыг дэлгэрүүлэх, шатарчдыг дэмжих болон олон улсын уралдаан тэмцээнийг хамтран зохион байгуулахад оруулсан хувь нэмрийг үнэлж энэхүү өргөмжлөлийг гардуулж байна” хэмээв. Мөн ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Х.Мандахцэцэг, Консулын газрын захирал Б.Болд нар Монголын шатрын холбооны хүндэт өргөмжлөл гардан авлаа.

Related news