Улсын төсвийг хамгийн өндөр хэмжээгээр батална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-17 15:30:55

ТОКИО. /NHK/. Япон улс ирэх оны санхүүгийн жилд буюу 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд зарцуулах улсын төсвийг хамгийн өндөр хэмжээгээр батална.


Японы Засгийн газар ирэх онд 101 их наяд иенийг улсын төсөвт төвлөрүүлэх бодолтой байгаа бол энэ санхүүгийн жилд улсын төсөв 97,7 их наяд иен байжээ. Улсын төсвийн хэмжээг нэмэгдүүлэх болсон нь хэрэглээний татварыг 8-10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаатай холбоотой хэмээн “NHK” телевиз онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн нийгмийн хэрэгцээ хийгээд батлан хамгаалахын зардал нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Тухайлбал, шинэ зэвсэг худалдан авах зорилгоор батлан хамгаалахын зардлыг 2 хувиар нэмэгдүүлэх аж.


2019 оны санхүүгийн жилийн төсвийн төслийг энэ сарын 21-нд танилцуулах төлөвтэй байгаа бөгөөд ирэх оны 1 дүгээр сард парламентанд хэлэлцэх аж. 

Related news