Гуравдугаар сарын 17-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт Ерөний сайд Ч.Сайханбилэг МҮХАҮТ-ын хажууд байрлах Корпрайт зочид буудалд Тэргүүний малчдын зөвлөгөөнд оролцож, үг хэлнэ.
09.00 цагт “Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт олон улсын II уулзалт Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд болно.
09.00 цагт Барилгын хөгжлийн төвд Барилгын тухай хуулийн хэлэлцүүлэг болно.
09.00 цагт Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд БОНХАЖЯ-ны Удирдах ажилтны цахим зөвлөгөөн болно.
09.00 цагт Монгол Японы хамтарсан "Clean coal techology" семинар Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.
09.00 цагт "Хэвлэл мэдээлэл ба хүртээмжтэй өсөлт" семинар Корпорэйт Конвеншн төвийн 5 давхарт болно.
10.00 цагт "Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлье" аяны хүрээнд зохион байгуулж байгаа нээлттэй хаалганы өдөрлөг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн амбулаторийн 2 давхарт болно.
11.00 цагт УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Төрийн ордны Г танхимд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд ОХУ-ын ЭСЯ, БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулах "Оросын боловсролын үзэсгэлэн EXPO-2016"-ийн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Төрийн ордонд болох "Сайдын цаг" уулзалтад Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож, Монгол цэргийн өдрийн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Автомашин болон авто сэлбэгийн худалдаа эрхлэгчид өндөр албан тушаалтнууд эрх ашгийг нь ноцтой зөрчиж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Математик, байгалийн ухааны хичээлийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг зохиогчдын багийн эрдэмтэн, судлаач, багш нар "Монгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд хийж буй зам засвар, тохижилт, дэд бүтцийн ажлын талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт Олон Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Агентлаг (IRENA) –аас Монгол улсын Эрчим хүчний яамтай хамтран бэлтгэсэн "Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээний тайлан"-г гардуулах ёслол Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд болно.
14.00 цагт БОНХАЖЯ-ны "Хаан" танхимд Монгол орны бэлчээр, байгаль хамгаалал, цаг уурын өөрчлөлтийн асуудлаар мэдээлэл хийнэ.
15.00 цагт АШУҮИС-ийн 101 оюутан 100 сая төгрөгийн тэтгэлэг гардуулах ёслол тус сургуулийн Эко танхимд болно.
16.00 цагт “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тохиолдуулан уран зохиолын үе үеийн төлөөлөл болох 21 яруу найрагч оролцсон сонгодог хөгжмийн аялгуун шүлгийн цэнгүүн Хүүхдийн төв номын санд болно.
16.00 цагт Дэлхийн Өвийн боловсролоор дамжуулан Монголын залуу үеийн өвийн талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх үүсгэл санаачлагын хүрээнд бүтээсэн “Богцон дахь соёлын өв” сургалтын иж бүрдлийн нээлт Монголын Уран Зургийн Галерейд болно.
"Монгол цэргийн өдөр"-ийн хүрээнд
12.00 цагт Их эзэн Чингисийн талбайд "Улаанбаатар" цэргийн хүрээний анги, байгууллагын үлээвэр хөгжимчдийн хөгжимтэй жагсаал болно.
12.30 цагт Төр, засаг, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
14.00 цагт Соёлын төв өргөөнд баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болно.