Хөлөнбуйр сум 72 оноотой гуравт оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-21 15:32:09

Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр 2009 оноос эхлэн бүсийн Тэргүүний сум шалгаруулах журам батлагдсан. Хоёр жил тутам шалгаруулдаг зүүн бүсийн Шилдэг сумаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум шалгарчээ.

Дорнод аймгийн Хөлөнбуйр, Хэнтий аймгийн Батноров, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумд өрсөлдсөнөөс Түмэнцогт сум 106 оноогоор тэргүүлсэн байна. Батноров сум 75, Хөлөнбуйр сум 72 оноо авчээ. Бүсийн Шилдэг сумыг 19 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг бөгөөд Шилдэг сумаар шалгарсан сумыг 100 сая төгрөгөөр шагнадаг юм. 2014 онд Дорнод аймгийн Дашбалбар сум зүүн бүсийн Шилдэг сумаар тодорч байсан билээ.

Б.Туяа

Related news