Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Их хурал болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-07-08 11:41:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо буюу МАН-ын залуучуудын байгууллагын Их хурал өнөөдөр /2019.07.08/ Тусгаар тогтнолын ордонд болж байна.


Тус Их хурлаар өнгөрсөн дөрвөн жилийн НАМЗХ-ны тайланг сонсохоос гадна шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Одоо тус холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ажиллаж байгаа. Г.Тэмүүлэнг 2015 оны зургаадугаар сард тус албан тушаалд сонгосон бөгөөд дөрвөн жилийн хугацаа нь өнгөрсөн сард дууссан.

Тиймээс НАМЗХ-ны хэсэг залуус Их хурал хуралдуулах шаардлагыг намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлснээр энэ хурал товлогдсон юм. НАМЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ  Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Скайтел группийн ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг гурван сарын өмнө мэдэгдсэн.

Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал өрсөлдөнө гэх мэдээлэл ч байгаа юм. МАН-ын дүрмийн өөрчлөлтөөс шалтгаалан НАМЗХ-ны ерөнхийлөгчийн насны хязгаарыг 40 байсныг 35 болгож бууруулсан. Тиймээс НАМЗХ-ны ерөнхийлөгчид 35 наснаас доош насны залуус өрсөлдөх боломжтой.

Related news