Казахстаны хойд нутгаас Зүчи хааны удмынханд хамаарах бунхнууд олджээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-03 13:47:29

НУР-СУЛТАН. /РИА Новости/. Археологичид Казахстаны хойд нутгаас Алтан Ордны улсын үеийн 7 бунхны балгасыг олжээ. Энэ тухай Хойд Казахстан мужийн тэргүүн Кумар Аксалов мэдэгдсэн байна.


"Валихановын дүүрэгт археологичид XIV зууны үеийн 7 бунхны балгас олжээ. Эрдэмтдийн мэдэгдсэнээр, Алтан Ордны улсын үеийн эдгээр бунхан нь Зүчи хааны удмынханд хамаарах аж. Түүнчлэн археологичид алтан эдлэл, дархны газрын үлдэц, зуух, керамик сав суулга, сувгийн ул мөр олсон байна. Энэ бол Монголын эзэнт гүрний Алтан Ордны улс байгуулагдсаны 750 жилийн ой болохын өмнө тохиож буй оюуны хийгээд соёлын ач холбогдолтой үйл явдал юм” хэмээн Аксакалов “Инстаграм” хуудсаараа дамжуулан тэмдэглэсэн байна. 

Related news