ОХУ нефтийн олборлолтыг хязгаарлах хэлэлцээрт нэгдэхэд бэлэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-04-18 10:22:55

ДОХА. /Sputnik/. Катарын нийслэл Доха хотод болсон хэлэлцээнд оролцогч орнууд нэгэн байр суурь, тохиролцоонд хүрч чадсан тохиолдолд ОХУ нефтийн олборлолтыг хязгаарлах хэлэлцээрт нэгдэхэд бэлэн байна гэж тус улсын Эрчим хүчний сайд мэдэгдэв.

Дээрх уулзалтад оролцогчид нефтийн олборлолтыг хязгаарлах асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй юм. Энэ хязгаарлалт нь дэлхийн зах зээл дэх түүхий нефтийн ханшийг тогтворжуулах зорилготой билээ. Оросын Эрчим хүчний сайд Александр Новакийн ярьснаар "нефть олборлолтыг хязгаарлах хэлэлцээр чухал гэдгийг бүх талууд ойлгож байгаа боловч тэд хэлэлцээрийн нөхцөл, заалтуудын тухайд санал зөрөлдөөнтэй байна".

"Нефть олборлогч орнуудын зөвлөгөөн удахгүй дахин үргэлжилнэ. Талууд тохиролцоонд хүрч чадвал Оросын тал гэрээнд нэгдэхэд бэлэн байна" гэж Доха хотод болсон хэлэлцээний дараа Оросын сайд мэдэгджээ.

Д.Нямтулга

 

 

Related news