Ерөө суманд МҮЭ-ийн байгууллагад зориулсан дурсгалын хөшөө босгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭМонголд Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтсан арга хэмжээнүүд Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж байна Монгол Улсад ҮЭ-ийн байгууллага Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байгуулагдсан түүхтэй. Иймээс ч ҮЭ-ийн хөдөлгөөний анхны галыг бадрааж, тулгын чулууг тулж байсан эл нутагт МҮЭ-ийн байгууллагад зориулсан дурсгалын хөшөө байгуулахаар болж, шав тавих ёслолын үйл ажиллагаа энэ сарын 16-нд боллоо.
Шав тавих ёслолд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Монголд Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан сургалтад хамрагдагсад оролцосн байна. Сургалтанд 17 сум, 6 тосгоны ҮЭ-ийн дарга нар оролцож Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилт, МҮЭ-ийн холбооны өнөөгийн үйл ажиллагаа сэдвээр МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа мэдээлэл өглөө. Мөн оролцогчдод ҮЭ-ийн хороо, сумын ҮЭ-ийн холбооноос явуулах үйл ажиллагаа сэдвээр М.Ганаа, Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, нийгмийн түншлэл, сумдын 3 талт салбар зөвлөл, хороодын үйл ажиллагааны талаар Сэлэнгэ аймгийн ҮЭХ-ны дарга Ж.Саранцэцэг, ХАБЭХ-н тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх нь сэдвээр аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Н.Тунгалаг, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудлаар хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Р.Пүрэвсүрэн нар мэдээлэл өглөө.
Сургалтад хамрагдагсад Ерөө суманд болсон дурсгалын хөшөөний шавь тавих ёслолд оролцоод, Ерөө суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа уул уурхайн “БТЕГ” ХХК-тай танилцсан байна.
Ч.Отгонцэцэг