"Intel” компани 12 мянган ажилтнаа цомхотгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын технологийн “Intel” компани компьютерын зах зээл хумигдаж байгаатай холбоотойгоор 12 мянган ажлын байрыг цомхотгохоор төлөвлөж байна.
Компьютерын чип үйлдвэрлэгч тус компани бүтцийн өөрчлөлтийн зардалд 1.2 тэрбум доллар төсөвлөжээ.
Ирэх 12 сарын хугацаанд компанийн нийт ажиллах хүчний 11 хувийг цомхотгоно гэж “Intel” компани мэдэгдэлдээ дурдсан байна. Мөн тус компани компьютер үйлдвэрлэлийн чиглэлээ өөрчилж, "ухаалаг үүлэн технологи" бүхий компьютер үйлдвэрлэдэг болох үйл явцыг хурдасгах аж.
Уолл Стрийтийн хөрөнгийн биржид арилжаа эхэлснээс хэдхэн цагийн дотор тус компанийн хувьцааны ханш 2.5 хувиар унасан бол энэ жилийн хувьд нийтдээ 8.4 хувиар унажээ.
Д.Нямтулга