Хүрэн баавгай хэвийн өвөлжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2020-01-03 15:42:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онон-Балжийн Байгалийн цогцолбор газрын аялал жуулчлалын бүсийн Битүүгийн ар хэмээх газраас 11 дүгээр сард өөрөө идэш тэжээлээ олж идэх, өвөлжих боломжгүй, 4 хөл нь хөлдсөн байдалтай олдсон хүрэн баавгайг хамгаалалтын захиргаа зориулалтын торонд өвөлжүүлж байна гэж БОАЖЯ мэдээлэв.

Баавгайг хооллох, өвөлжүүлэх, байрыг дулаалах ажлыг хариуцах ажлын багийг хамгаалалтын захиргааны даргын тушаалаар байгуулан, орчны бүсийн иргэдэд баавгайн талаарх цаг тухайн үеийн мэдээ, мэдээллийг хүргэж, хоол хүнс хандивлах уриалгыг гарган  хуваарийн дагуу баавгайг хооллож, зан төрх, эрүүл мэндийн байдлыг нь өдөр бүр ажиглаж, тэмдэглэл хөтөлж байгаа аж.

Ажиглалтаар баавгай өдөрт 3 кг мах, 2 л ус, 200 гр жимс, хүнсний ногоо буюу нийтдээ 7 хоногт 21 кг мах, 14 л ус, 1,4 кг жимс, хүнсний ногоо хэрэглэсэн байна.


Related news