Төвийн аймгуудын баруун, говийн нутгийн хойд хэсгээр бороо, цас орно
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Баруун болон говийн аймгуудын нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
14 days