“Мөнгөн өвөл-2020” үйл ажиллагаа боллоо

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2020-01-21 10:39:24

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгж хамт олноороо эрүүл агаарт гарч нийтийн биеийн тамираар хичээллэж, эрүүл мэнд бие бялдраа чийрэгжүүлэх, цэвэр агаарт аялах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Мөнгөн өвөл-2020” үйл ажиллагаа боллоо.

Тус үйл ажиллагааг Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар  ИННЗ-өөс энэ сарын 18-ны өдөр Есөнбулаг сумын Олон нуурт зохион байгуулжээ. Үүнд тус аймгийн 23 албан байгууллага, аж ахуйн нэгжийн 400 хүн оролцож үндэсний сур харваа, мөсний шагай, олс таталт гэсэн спортын төрлөөр авхаалж, самбаагаа сорьсон юм. Тэмцээний нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт тус аймгийн ЗДТГ, хоёрдугаар байрт Есөнбулаг сумын ЗДТГ, гуравдугаар байрт Онцгой байдлын газар шалгарчээ