Харвард болон Йелийн их сургуулиудыг шалгаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-13 12:27:56

МОСКВА. /РИА Новости/. Гадаад улсуудаас илгээсэн бэлэг болон тус улсуудтай байгуулсан гэрээний талаар мэдээлэл өгөөгүйтэй нь холбогдуулан АНУ-ын Боловсролын яам Харвард болон Йелийн их сургуулиудыг шалгаж эхэлжээ.


ОХУ болон БНХАУ-тай байгуулсан гэрээний талаарх мэдээллээ өгөхийг Массачусетын Технологийн их сургууль болон Мэрилендийн их сургуулиас шаардсан тухайгаа АНУ-ын Боловсролын яам өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдэгдэж байжээ.


"Харвард болон Йелийн их сургуулиуд хэдэн зуун сая ам.доллароор тоологдох бэлэг болон байгуулсан гэрээнийхээ талаар мэдээлээгүй бөгөөд Боловсролын яам тус хоёр сургуулийг шалгахаа мэдэгдэж байна. Йелийн их сургууль дор хаяж 375 сая ам.доллар бүхий бэлэг болон гэрээнүүдийн талаар мэдэгдээгүй” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.  


Түүнчлэн БНХАУ, Катар, ОХУ, Саудын Араб болон Иранаас илгээсэн бэлэг, тус улсуудтай байгуулсан гэрээнийхээ талаар мэдээлэхийг АНУ-ын Боловсролын яам Харвардын их сургуулиас шаарджээ. 

Related news