Өвөрбайгалийн эмэгтэйчүүд Дорнодод зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-28 17:26:56

ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл энэ өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод зочилж байна. Тэд Дорнод аймгийн эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах болсоор 6 жил болж байгаа юм.

Энэ хугацаанд хоёр орны эмэгтэйчүүд харилцан зочилж, туршлага судалж, хамтын ажиллагаагаа өргүүлж ирэв. Энэ онд Монгол, Орос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Дорнод аймаг болон ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын эмэгтэйчүүдийн холбооны хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт Монгол Улсын Дорнод аймгийн Эмэгтэйчүүдийн холбоог төлөөлж Ц.Сарантуяа, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Эмэгтэйчүүдийн холбоог төлөөлж Подойницына В.И нар гарын үсэг зурлаа.

Санамж бичигт Дорнод аймаг дахь Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Орос хэл сонирхогчдын “Матрёшка” клуб зэрэг олон нийтийн байгууллагуудтай шууд харилцааг хөгжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэхэд харилцан ашигтай хамтран ажиллах гэхчлэн 10 гаруй зүйл заалт тусгагджээ.

Б.Туяа

Related news