“Селфидэх гэж байгаад” амиа алдах нь олширчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-09-24 11:57:52

МОСКВА. /RIA Novosti/. Энэ онд “селфидэх гэж байгаад” амиа алдсан хүний тоо аварга загасны халдлагад өртөж амиа алдсан хүний тооноос давсан тухай Америкийн “Mashable” сонинд бичжээ.

“Селфидэх” оролдлого нь бүтэлгүйтсэний улмаас энэ онд 12 хүн амиа алдсан бол аварга загасны халдлагад өртөж ердөө 8 хүн амиа алджээ гэж тус сонинд статистикийн мэдээнээс иш татан бичсэн байна. Хэдийгээр энэ нь бага тоо боловч сайн мэдэхгүй газраа “сэлфидэх нь” аюултай болохыг тус сонинд онцолжээ.

Америкийн сонинд мөн өөрийнхөө зургийг гар утсаараа авах гэж байгаад эмгэнэлт явдалд хүргэсэн гол нөхцөл байдлуудыг дурдсан байна.

Амиа алдсан дөрвөн тохиолдол нь унаж ойчиж амиа алджээ. Тухайлбал, Японы 66 настай жуулчин Таж-Махалын шатнаас унасан байна. Мөн галт тэргэнд хэт аюултай ойртсоноос авсан гэмтэл амиа алдахад хүргэдэг аж.

Хүмүүст аюултай байж болзошгүй учир зарим цэцэрлэгт хүрээлэнд болон дархан цаазтай газруудад амьтадтай хамт  “селфидэхийг” хориглосон гэж “Mashable” сонинд мөн бичиж байна.

Д.Жаргал

Related news
Comments