Пара-таеквондочид алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын пара-таеквондогийн тамирчид ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.
Тодруулбал, Г.Болор-Эрдэнэ алт, Б.Шинэбаяр мөнгө, О.Энхтүвшинзаяа хүрэл медалийн эзэн болж багийн дүнгээр Монголын баг ОХУ, Иран, Азарбайжан, Туркийн багийн араас шагналт тавдугаар байрт шалгарчээ. Дашрамд дуулгахад, пара-таеквондогийн спорт нь 2020 оны Токиогийн олимпийн наадмаас эхлэн Паралимпийн наадмын албан ёсны нэгэн төрөлд багтах юм.
Д.Өлзий
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
5 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
13 days
Comments