С.Бямбадэлгэрт “Алтан нар” одон гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дохионы хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэрийг Монголын паралимпын хороо /МПХ/-ны тэргүүн дээд “Алтан нар” одонгоор өнөөдөр /2020.05.07/ шагнаж урамшууллаа.
МПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг
спортоор дамжуулан нийгмийн харилцаанд оролцуулах, спортоор хичээллэх ажлыг бид
хийдэг ч бидний огт хийж чаддаггүй харилцан ойлголцох, хамгийн чухал ажилд
сэтгэл зүрхээ зориулж байгаад нь талархал илэрхийлж, МПХ-ны тэргүүн дээд шагналаа гардуулж байна”
гэв.
Шагнал гардуулахад Ерөнхийлөгч Д.Нямхүү, Азийн паралимпын
хорооны Спорт ба эмэгтэйчүүд комиссын гишүүн Н.Оюунбат болон МПХ-ны дэд Ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо нар
оролцов.