Сая төгрөгийн азтанаар 235 хүн тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын 5 дугаар сарын сугалааны тохирол өчигдөр болж, нэг сая төгрөгийн азтанаар 235 хүн тодорлоо. Мөн 15 хүн 3 сая төгрөгийн азтан, 4 хүн 5 сая төгрөгийн азтан болсон байна. Харин 30 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
- 30 мянган төгрөгийн азтан 25.530 хүн
- 100 мянган төгрөгийн азтан 2.520 хүн.
Энэ удаагийн тохиролд 4 дүгээр сарын 1-30-нд худалдан авалтаар олгогдсон 45 сая баримтаас бүртгэгдсэн 28 сая баримтыг хамруулжээ.
Энэ удаагийн тохирлоор супер азтан тодорсонгүй. Супер шагналын тохирлын дугаар 77385917, шагнал нь 40 сая төгрөг байлаа.