Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх автозамыг засаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-05-20 16:54:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх 1.09 км автозамын ажил /Аюулгүйн тойргийн хамт/” үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй 2020 оны томоохон шинэчлэлтийн ажлын нэг энэхүү ажлыг өнгөрсөн  сарын 15-наас хийж буй юм.

Авто зам шинэчлэх хүрээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж, инженерийн шугам сүлжээ, асфальт бетон хучилтыг дуусган тэмдэг тэмдэглэгээг хийж байна. Автозамын ажил бүрэн дууссаны дараа Баянбүрдийн тойргийн шинэчлэлтийн ажлыг үе шаттай эхлүүлэх юм. Тухайн авто замыг 1988-1989 онд барьсан бөгөөд өнөөдрийг хүртэл нийт замын уртад бүрэн шинэчлэлт хийгээгүй аж.

Авто замыг шинэчилснээр 3.75 метр өргөн зургаан эгнээ, хоёр талаар нь явган хүний зам шинээр барина.


Related news