Сэлэнгэд энэ сарын 12-25-ны өдрүүдэд нэмэлт дархлаажуулалт явагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-12 14:31:44

Сэлэнгэ аймгийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2016 оны 5-р сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурханы эсрэ г хамтдаа” уриан дор зохион байгуулах гэж байна.

Энэхүү аянтай холбогдуулан аймгийн Засаг даргын А/116 тоот захирамжаар баталсан төлөвлөгөөний дагуу аймгийн Онцгой комиссын гишүүдийн хуралдаан өнөөдөр аймгийн Засаг даргын хурлын танхимд боллоо. Аяны хүрээнд аймгийн зорилтот бүлгийн 18-30 насны залуучуудыг улаанбурхан-улаануудын эсрэг вакцинаар 14 хоногийн хугацаанд дархлаажуулах юм. Аймгийн Онцгой комиссын зүгээс дархаажуулалтын аяны үйл ажиллагааг удирдлага мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор ийнхүү хуралджээ. Тус хуралдаанд аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Отгонжаргал, Хууль зүйн хэлтсийн Д.Ёндонжамц, Цэргийн штабын дарга, хурандаа А.Бүрнээбаатар, ЭМГ-ын дарга Ж.Од, БСГ-ын мэргэжилтэн н.Алтантуяа, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Л.Зоригтбаатар нар оролцлоо. Энэхүү өвчний эсрэг вакциныг түгээх, дархлаажуулах үйл ажиллагааг аймгийн Онцгой комиссын даргын удирдлага дор зохион байгуулан явуулах бөгөөд аяны үйл ажиллагааны тайланг 5-р сарын 25-ны дотор бичгээр буюу цахимаар аймгийн ЭМГ-т ирүүлж, төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг энэ сарын 30-ны дотор аймгийн Онцгой комисст ирүүлэх юм байна.

Энэ үеэр аймгийн ЭМГ-аас улаанбурхан өвчлөлийн өнөөгийн байдлаар мэдээлэл өглөө. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2016 он гарсаар улаанбурхан өвчний 1044 тохиолдол сэн байна. Эдгээрийн дотроос бага насны хүүхэд буюу товлолт вакцины нас болоогүй 1 хүртэлх насны хүүхдийн өвчлөл 26.2 хувийн эзэлж байгаа аж. Үүнээс он гарсаар 0-1 насны 261 хүүхдийн өвчлөл бүртгэгдэж, 50 хувь нь хүндэрч, 10 нас баралт бүртгэгдэж, 126 хүүхэд хүнд байдлас гарч эдгэрсэн байна.    

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Related news