Д.Эрдэнэбилэг “Од Хаан” ХХК-ийн нэрэмжит тэмцээнд түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-16 16:26:45

“Од Хаан” ХХК-ийн нэрэмжит өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн энэ сарын 13-15-нд “Алтан хүү” клуб болж Монгол Улсын гавьяат тамирчин ОУИМ Д.Эрдэнэбилэг 16 оноогоор тэргүүн байр эзэллээ.

Ирэх долоо хоногт эхлэх Монголын бүх ард түмний спортын XIV наадмын өмнөх томоохон сорилго болсон тус тэмцээнд 48 даамчин ухаанаа сорив. уралдуулсан юм. Тэднээс 3 нь их мастер, 6 дэлхийн даамын холбооны мастер /ДДХМ/, 12 спортын мастер цолтон байв. Швейцарь системээр есөн өрөг тоглосон энэ тэмцээний дэд байрт ДДХМ Ц.Сүхбат 15, ОУИМ Г.Ганжаргал 13 оноогоор удааллаа.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд СМ Ц.Энхзаяа, ДМ Б.Мишээл, ахмадын ангилалд ДМ С.Энхээ, Д.Дармаа, хөвгүүдийн ангилалд СМ М.Шийравжамц, охидын ангилалд СМ Г.Хэрлэнмөрөн нар шагналт байранд тус тус шалгарчээ.

“Монгол Коосэн” сургуулийн “Алтан хүү” клуб нь 2016 он гарсаар их, бага 19 тэмцээн зохион байгуулаад байгаа юм.

Д.Өлзий

Related news