Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолоочоос халдвар илрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-08-15 11:49:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19" цар тахлын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлснээр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, мөн Дархан хотын салбар лабораторид нийт 625 хүнийг шинжлэхэд 624 хүнээс коронавируст халдвар илрээгүй байна. Харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэн, 45 настай жолоочоос халдвар илэрснээр халдварын батлагдсан тохиолдол 298 боллоо. Үүнээс 272 хүн эдгээд байна.

Тусгаарлалтад өчигдөр шинээр 12 хүн орж, 8 хүн гарчээ. Одоогоор 3375 хүн ажиглан тусгаарлах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 67 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс нэг хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар гурван хүн эдгэрч, ХӨСҮТ-д одоо 26 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Дээрх хоёр өвчтөн хоёул 60-аас дээш насны астма, чихрийн шижин зэрэг хавсарсан өвчтэй аж.

Өнөөдөр энхийг сахиулагч 3 байлдаг эдгэрч, дараагийн сувилалд шилжжээ. 

Дэлхий даяар нийт 21 сая гаруй хүн коронавирусээр өвчилж, 759 мянган хүн энджээ. Шинэ Зеланд улс халдваргүй 100 дахь хоногоо угтаж байсан ч 102 дахь хоногт халдварын тохиолдол илэрчээ. 


Related news