Гэр бүлийн өдөрлөг  аавуудад  зориулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-17 17:16:11

“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг Ховд аймагт Хүүхэд хөгжил гэр бүлийн хэлтэс,  Гэр бүлийн радио 104.5-тай  хамтран 05 сарын 14-ний өдөр  тэмдэглэн өнгөрүүллээ.

Гэр бүлийн энэ өдөр нийгмийн хамгийн анхдагч нэгж болох гэр бүлд нийтийн анхаарлыг хандуулах, гэр бүлд чиглэсэн төрийн бодлогыг таниулан сурталчлахад чиглэжээ.

 

Шинээр батлагдсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн эцэг эхийн хүлээх үүрэг, хариуцлагыг олон нийтэд сурталчлах ажлыг энэ өдөрлөгөөр дамжуулан хийлээ.

Улаанбаатар хотын Гэр бүлийн радио 104.5, Ховд аймгийн гэр бүлийн радио 104.0 “Аавуудад зориулсан сургалт, зөвлөлгөөн”-ийг хамтран зохион байгуулж, Жаргалант сумын 12 багийн төлөөлөл 100 аав оролцлоо.

Сургалт зөвлөлгөөний үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мандалсүрэн “Гэр бүлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”, Улаанбаатар хотын Гэр бүлийн радио 104.5 ийн харилцааны ажилтан Ж.Сайнбаяр “Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, эерэг хэрилцаа” сэдвээр мэдээлэл өгч, өдөрлөгт оролцсон гэр бүлд  FM радио бэлэглэлээ.

А.Бямбасүрэн

Related news