“Морин хуур” тоглолт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-18 08:47:25

Булган аймгийн Баяннуур сумын суурь боловсролын сургуулийн сурагчид  “Морин хуур” нэртэй тайлан тоглолтоо Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрт өнөөдөр  үнэ төлбөргүй толилуулах гэж байна.

Тэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хөдөлмөрчдийг өргөнөөр ирж сонирхохыг нутгийн удирдлагууд уриалжээ.

Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатын хэргжүүлж байгаа мөрийн хөтөлбөрт “Морин хуур” дэд хөтөлбөр багтсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд сумдад болоод аймгийн төвд сургагч багш нар хичээл заах, морин хуурыг хөнгөлөлттэй үнээр олгох зэрэг ажлууд хийгдсээр ирсэн юм. 2014 онд 400 орчим морин хуурчид баяр наадмаар хуурдсан бол өнгөрсөн онд 800 болж өсчээ.

                                                                                                                             П.Батням

Related news