Чиндао хотын 7.5 сая хүнд коронавирусний шинжилгээ хийжээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-10-16 16:05:55

Бээжин /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-ны өдрийн оройн 20:30 цагийн байдлаар Чиндао хотын 5.6 сая гаруй хүнээс коронавирусний шинжилгээний дээж авч, шинжилгээ хийж байгаа талаар хотын Эрүүл мэндийн хорооноос мэдээлэв.

            Бүртгэгдсэн тохиолдлуудтай ойр байсан нийт 532 хүнийг тусгаарлан ажиглалт хийж байгаа бөгөөд коронавирусний шинжилгээг тэдэнд хоёр удаа хийсэн байна. Эхний шинжилгээгээр 9 хүн халдвар авсан нь тогтоогдож, бусад хүмүүсийн хариу сөрөг гарсан байна.

            Мөн дээрх 532 иргэнтэй ойр харилцаатай байсан 217 хүнийг тусгаарлан ажиглаж, хоёр удаагийн шинжилгээ авахад бүх хариу сөрөг гарчээ. Түүнээс гадна харилцаанд орсон байж болзошгүй 859 хүнд шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарчээ.

            Энэ сарын 13-ны өдрийн 0-24 цагийн хооронд Чиндао хотод тохиолдол шинээр бүртгэгдсэн юм.  

 

Related news