Архи худалдан борлуулсан гурван ААНБ-д хариуцлага тооцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-11-21 15:47:19

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд 11 дүгээр сарн 12-ноос архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Тэгвэл үүнээс хойш 8 хоногийн хугацаанд есөн хүн эрүүлжүүлэгджээ. Мөн нууцаар архи худалдан борлуулсан гурван ААНБ-ын зөрчлийг илрүүлсэн байна. 

Захирамжийг зөрчин архи худалдан борлуулсан ААНБ-д хариуцлага тооцож, цаашлаад тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг авч эхэлсэн. Ер нь аймгийн хэмжээнд архи худалдахыг хориглосноос хойш ахуйн хүрээний архидалт өмнөх үеэс баггассан гэдгийг Цагдаагийн газраас мэдээлж байна.

Одоогоор Цагдаагийн газарт нийт 50 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнээс 12 нь гэмт хэргийн шинжтэй, 38 нь зөрчлийн шинжтэй байна. 

Related news