Нүүрс тээврийн жолоочийг PCR шинжилгээнд үндэслэн тусгаарлахгүй буцаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-08 11:38:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутаг болон гэртээ харих хүсэлт гаргасан нүүрс тээврийн жолоочийг PCR шинжилгээнд үндэслэн, 14 хоног тусгаарлалгүйгээр буцаахыг холбогдох дүрэм журмын дагуу зохион байгуулж эхэллээ.


Гашуунсухайт-Цагаан хад чиглэлийн богинын тээвэрт ажиллаж буй жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулж байгаа юм.


Энэ сарын 5-ны өдөр нийт 6569 тээврийн жолоочийн сорьц явуулын ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлэхэд бүгд “сөрөг” хариу гарчээ.


Мөн Өмнөговь аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж, “Тайван зогсоол”-д байрлуулсан тээврийн хэрэгслийг Цагаан хад суурьшлын бүсэд шилжүүлэхээр болжээ.

 

Related news