Цахилгаан станцууд 12-23 хоногийн нүүрсний нөөцтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-10 12:30:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Багануур” ХК өнөөдөр бэлэн 313 мян.тн нүүрсний нөөц байна.


Нийслэлийн “ДЦС-4 ТӨХК, ДЦС-3 ТӨХК, ДЦС-2 ТӨХК, Амгалан ДЦС гаднаа 12-23 хоногийн нүүрсний нөөцтэй.


“Багануур” ХК-ийн уурхайчид Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Хөтөл сум, Төв аймгийн Зуунмод сум, Хэнтий, Дорноговь аймаг, Налайх дүүргийн дулааны станцын хэрэгцээт нүүрсийг 100 хувь хангадаг.


Монгол Улсын нүүрсний хэрэгцээний 60, төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 70 гаруй хувийг хангадаг "Багануур" ХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.


Коронавируст халдварын үед уурхайчид зогсох эрхгүй, 24 цагаар ажиллан цахилгаан, дулааны станцуудын нүүрсний нөөцийг жигд хангасаар байгаа.

 

Related news