Өдөртөө 18-20 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд
5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 27-32 хэм,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж,
Хэрлэн голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай
газраар 6-11 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 16- 20 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
16-нд Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18, 19-нд Хангай, Хөвсгөлийн
уулархаг нутгаар цас орно. Салхи 16,17-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15
метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор
шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 26-31 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө
33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай
газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм,
өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.