Перу улс хятад вакциныг үргэлжлүүлэн туршина

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-12-17 16:00:06

Бээжин /МОНЦАМЭ/. Перу улсад Хятадын Синофарм компанийн бүтээсэн коронавирусний вакцины туршилтыг үргэлжлүүлэхээр болжээ.

            Тодруулбал, Хятад улсад бүтээсэн вакциныг Перуд турших үеэр буюу өнгөрсөн долоо хоногт туршилтад сайн дураар оролцогчдын нэгэнд нь эрүүл мэндийн асуудал гарсантай холбоотойгоор уг вакцины туршилтыг зогсоох шийдвэр гаргаад байсан юм.

            Перу улсын Эрүүл мэндийн сайд Пилар Маззети лхагва гарагт Хятадын Синофарм компанийн вакцины туршилтыг үргэлжлүүлэн сэргээж буйг зарласан байна.

            Туршилтад хамрагдсан нэг хүнд мэдрэлтэй холбоотой асуудал үүссэн ба вакцинд хамрагдахаар төлөвлөөд байсан 12 мянган хүний туршилтыг зогсоогоод байсан юм.

Related news