Улаанбаатарт 15-17 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга
шуурахыг анхааруулж байна.
2020 оны 12 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 24-29 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, Дорнод-Монголын тал нутаг, говийн бүс нутгийн цас багатай газраар 8-13 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 24-28 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 24, 25-нд нутгийн
хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд
нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд
секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 33-38 хэм,
өдөртөө 22-27 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32
хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн цас багатай газраар шөнөдөө 11-16
хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн
байна. Хугацааны эцсээр хүйтний эрч эрс чангарна.