Бүтээл туурвил эхлэхэд сайн хэмээжээ
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020
12 дугаар сарын 24. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг
баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын Билгийн
тооллын 10. Бархасвадь гараг. Шийдэм одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаагчин
үхэр өдөр.
Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Шороо
Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг
03 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг
сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд
хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг
түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх,
бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, мал арилжих, буг дарах, газрын
ам бооход сайн.
Байшингийн суурь тавих,
угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай
болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн
сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.