Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.
2020 оны 12 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн
уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн
хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн
хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир
орчмоор 22-27 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар
15-20 хэм, Хангай нурууны өвөр бэл болон цас багатай газруудаар 2-7 хэм, бусад
нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 26-30 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
26-нд нутгийн хойд
хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын
нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд зүүн
аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх
хугацаанд секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
27-ноос нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч
Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 44-49 хэм,
өдөртөө 32-37 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын
хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм цас багатай, энгэр ээвэр
газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм,
өдөртөө 22-27 хэм хүйтэн байна.