Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 27-нд ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн
өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын
ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурч, 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс
чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 12 дугаар сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын
мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд
хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж,
явган шуурга шуурна.
Салхи: Ихэнх
нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр
хүрч ширүүснэ.
Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор өдөртөө 20-25 хэм,
Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр,
Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,
Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар өдөртөө 12-17 хэм, Хангай
нурууны өвөр бэл болон цас багатай, энгэр ээвэр газруудаар өдөртөө 2-7 хэм,
бусад нутгаар өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 27- 31 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
27-нд ихэнх нутгаар,
28-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн
зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төвийн аймгуудын нутгийн
зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27, 28-нд нутгийн өмнөд хэсгээр
секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 27-ноос нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар
хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор
шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 35-40 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул,
Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 28-33 хэм цас
багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад
нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 23-28 хэм хүйтэн байна.