Улаанбаатарт 26-28 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 26-28 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, нутгийн
өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 12 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн
зүүн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж,
цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр,
Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч
ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 31-36 хэм, Увс
нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир,
Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр
25-30 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар
20-25 хэм хүйтэн байна.
2021 оны 1 дүгээр сарын 2 хүртэлх цаг агаарын урьдчилсан
төлөв
Сарын 29-нд төвийн
аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 31-нд Алтай,
Хангайн уулархаг нутгаар, 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын
нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 29-нд Алтайн уулархаг нутгаар, 30, 31-нд
нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний
эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө
45-50 хэм, өдөртөө 35-40 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,
Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 28-33 хэм, цас багатай,
энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө
31-36 хэм, өдөртөө 23-28 хэм хүйтэн байна. 30-нд нутгийн баруун хагаст, 31-нд
ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.