Улаанбаатарт 26-28 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 26-28 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоёр хоногтоо шөнөдөө ихэнх нутгаар 30 хэм давж
хүйтрэхийг анхааруулж байна.
2020 оны 12 дугаар сарын 28-29-ний 20 цаг хүртэлх цаг
агаарын мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэнтийн
уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад
нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх
нутгаар хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд
12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,
Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 34-39 хэм, Увс нуурын
хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр
шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр
шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө
20-25 хэм хүйтэн байна.
2021 оны 1 дүгээр сарын 3 хүртэлх цаг агаарын урьдчилсан
төлөв
Сарын 31-нд Алтай,
Хангайн уулархаг нутгаар, 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын
нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 31-нд Алтайн
салбар уулс болон Дорнод-Монголын тал нутгаар, 1-2-нд нутгийн өмнөд хэсгээр
секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч
чанга хэвээр Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс
голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 34-39 хэм, Увс нуурын хотгор
болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын
хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, цас багатай, энгэр ээвэр
газраар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм,
өдөртөө 18-23 хэм хүйтэн байна. 31-нд нутгийн баруун хэсгээр, 1-нд ихэнх
нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.