Улаанбаатарт 18-20 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2020 оны 12 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Увс
нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
Салхи:
Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10
метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ.
Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын
хөндий, Дархадын хотгороор 30-35 хэм,
Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр,
Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 20-25 хэм, Хангайн нурууны
өвөр бэл, говийн бүс нутгийн цас багатай газраар 9-14 хэм, бусад нутгаар
өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.
2021 оны 01 дүгээр сарын 01- 05 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
2021 оны 1 дүгээр сарын
1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун аймгуудын
нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төв
болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд
нутгийн өмнөд хэсгээр секундэд 7-12 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Хугацааны эхээр өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор,
Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47
хэм, өдөртөө 29-34 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн
голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, цас багатай, энгэр ээвэр
газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм,
өдөртөө 16-21 хэм хүйтэн байна. 1-дүгээр сарын 2-ноос нутгийн хойд хэсгээр,
цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.