Улаанбаатарт 23-25 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 23-25 хэм хүйтэн байна.
Малчид,
иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа уулархаг
нутгаар ялимгүй цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна.
2021
оны 01 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн
зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх,
Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 31-36 хэм, Увс нуурын хотгор
болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул,
Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, говийн бүс
нутгийн цас багатай газраар 12-17 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн байна.
2021
оны 01 дүгээр сарын 04-08 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 4-нд
баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 5-нд баруун
аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд
нутгийн зүүн хэсгээр, 7-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан
шуурга шуурна. Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд
нутгийн зүүн хэсгээр, 7-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч
ширүүсэж, явган шуурга шуурна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар
хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр,
Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 32-37 хэм, Увс нуурын хотгор
болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ,
Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө
26-31 хэм, говийн бүс нутгийн цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 22-27
хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 22-27 хэм
хүйтэн байна.