Цагаан бар "Пёнчан-2018"-ын бэлгэ тэмдэг болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-06-03 09:37:55

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын ардын аман зохиолд гардаг амьтан болох цагаан барыг тус улсад анх удаагаа болох гэж буй 2018 оны Өвлийн Олимпын наадмын бэлгэ тэмдэг болгохоор тогтжээ. 

"Soohorang" буюу ардын аман зохиолд гардаг цагаан бар Өвлийн Олимпыг төлөөлнө гэж “Пёнчан-2018” Өвлийн Олимп болон Паралимпыг зохион байгуулах хороо мэдэгдсэн байна. Харин “Бандаби” нэртэй Азийн хар баавгайг Паралимпын бэлгэ тэмдэг болгох ажээ.

Өвлийн Олимпыг зохион байгуулах хорооноос тайлбарласнаар бол “бар нь Солонгосын хойгийн хэлбэрийг илэрхийлдэг бөгөөд уг цагаан барыг “ариун сахиуст хамгаалагч амьтан” гэж үздэг ажээ. Мөн цагаан өнгө нь өвлийн спортын цас, мөсийг илэрхийлж байгаа юм.

Харин Паралимпын бэлгэ тэмдгийн тухайд, бар бол гуйвшгүй хүсэл эрмэлзэл болон эр зоригийг илэрхийлдэг амьтан бөгөөд Азийн хар баавгай нь Өмнөд Солонгосын Канвон аймгийн бэлгэ тэмдэг гэнэ.

Г.Доржханд

 

 

 

Related news